Компьютерийн програм хангамжийн гэмтэл үүсэх шалтгаан:
- вирусны хамгаалалт байхгүйгээс (вирусны эсрэг програмаа зөв ашиглаж сурвал компьютерээ хөнөөлт програмуудаас бүрэн хамгаалах боломжтой)
- системийн тохиргоотой буруу харьцах (CMOS SETUP-д буруу тохиргоо хийх) зэрэг олон шалтгаануудаас болж гэмтэл үүсэх тохиолдол элбэг байдаг.
Компьютерийн техник хангамжийн гэмтэл үүсэх шалтгаан:
- Тоос шороотой орчин (CPU, тэжээлийн блокын сэнснүүд тоосонд дарагдсанаас компьютер маш их удаан ажиллаж мөн үүнээс үүдэн үүсэх их халалтаас болж шатах тохиолдол их байдаг. Мөн хатуу диск, CD, DVD ROM нь эвдрэх тохиолдол ч байдаг)
- Тогны хэлбэлзэл (тогны өндөр хэлбэлзлээс болж тэжээлийн блок шатах тохиолдол их байдаг ба тэжээлийн блоктой хамт эх хавтан болон бусад эд ангиуд шатах тохиолдол ч байдаг)
- Тээвэрлэлтийн үед үүсэх гэмтэл (янз бүрийн доргилтоос болж хатуу диск хурдан эвдэрдэг)
- Эд ангиудыг буруу холбох (ихэнх тохиолдолд компьютероо задалж цэвэрлэхдээ мөн нэмэлт төхөөрөмжүүдийг суулгахдаа буруу холбосноос болж бусад эд ангиуд болон эх хавтан шатдаг) зэргээс шалтгаалан гэмтдэг.
- Доргилт ба шингэн зүйлсээс хамгаалах ( HARD, дэлгэц, хүрээ зэрэг гэмтэх магадлалтай)
- Халуун пар болон цахилгаан бараанаас хол байлгах (CPU, AGP, CHIP гэмтэх магадлалтай)
- Хивс болон нийлэг, цахилгаанжуулдаггүй, хатуу, хавтгай зүйл дээр байрлуулах (USB, SOUND CARD, BOARD гэх зүйлүүд нийлэг эдийн цахилгаанжилтаас болж шатах тохиолдол элбэг байдаг ба сэнсний агаарын солилцоог бууруулаад зогсохгүй шороо тоос ихээр орж сэнсийг гацаах тохиолдол бий)
- Эд ангиудыг задалж угсрахдаа, холбохдоо маш анхаарал болгоомжтой байх шаардлагатай
- Програм хангамжаа шинэчлэх шаардлагатай. Хэрэв шинэчлээгүй бол энэ нь гацах шалтгаан болдог.
Компьютер гацсан үед юу хийх вэ?
- Компьютер гацсан үгүйг мэдэх хамгийн хялбар арга бол Num Lock эсвэл Caps Lock товчоо дарж, гэрэл нь асаж унтарч байгаа эсэхийг шалгана. Хэрэв гэрэл нь унтарч асаж байвал Microsoft Windows дээр ачааллаж байгаа програмуудыг CTRL + ALT + DEL гэсэн товчийг дарж хаах хэрэгтэй.
- Компьютерийн чинь гэрэл нь унтарч асахгүй байвал компьютераа унтраахаас өмнө хамгийн багадаа нэг минут заавал хүлээгээрэй. Нэг минут хүлээсний дараа компьютераа асааж унтраана. Та унтраахаасаа өмнө эхлээд хийж буй зүйлүүдээ хадгалахаа мартуузай.
Хэрэв ингээд ч асахгүй байвал хэрэгтэй файлуудаа хуулж аван (флаш, зөөврийн хард, мемори) компьютераа форматлахаас өөр аргагүй.
Процессор хэвийн хэмжээнээс хэт их халвал мөн компьютер гацах шалтгаан болдог. Хэвийн бус дуу чимээ гараад байвал сэнсний үйл ажиллагаа муудсан байх магадлалтай. Юун түрүүнд залгуур дээрх сэнс хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Ер нь тодорхойгүй шалтгаанаар хэт халаад байвал ядаж л тагийг нь онгойлгоод ил харагдах тоосыг нь соруулчихад гэмгүй байдаг. Гэхдээ эх хавтан дээр байгаа тоноглолуудаа гэмтээхээс болгоомжлох хэрэгтэй.