Та DELL брэндийн компьютер хэрэглэдэг бол SupportAssist програмын талаар мэдэхэд илүүдэхгүй байх. SupportAssist нь таны компьютерыг бүрэн хүчин чадлаар ажиллахад туслах ухаалаг програм юм. Мөн системийн техник хангамж болон програм хангамжийн аюулгүй байдлыг идэвхтэй эсэхийг шалгадаг. Компьютерыг тестэлж driver болон програмын хамгийн сүүлийн хувилбарыг татаж суулгадаг.
SupportAssist програмыг хэрхэн ашиглах талаар заавар хүргэе.
SupportAssist - татах доорх холбоосоор орон татаж авна уу. www.dell.com/support/contents/en-us/article/product-support/self-support-knowledgebase/software-and-downloads/
1. Татаж авсан програмаа суулгах
2. Getting application files - 100% болох хүртэл хүлээх
3. Програмаа install хийж дуусан байдал “ Launch “ дарж үргэлжлүүлэх
4. ''Start now'' дарж тест эхлүүлэх
5. Компьютер тест хийж байгаа байдал
6. Таны Компьютерын тест дуусаж шинэчлэл хийх шаардлагатай DRIVER доорх байдлаар харагдана. Update дарж үргэлжлүүлнэ үү.
7. INSTALL дарж эхлүүлэх Санамж: Зарим тохиолдолд цэнэглэгчээ залгаж INSTALL хийдэг бөгөөд доорх тэмдэглэгээг анхаарах хэрэгтэй.
8. INSTALL хийж дуусах үед дараах байдлаар харагдана.
9. RESTART хийх Санамж : Компьютер унтраад буцаж асах хүртэл тэжээлээс салгахгүй байх.
10. SupportAssist - г дахин ажлуулж компьютерт DRIVER - ийн шинэчлэл шаардлагатай эсэхийг дахин шалгаж болно. Шаардлагагүй бол дараах байдлаар харагдана.
11. Зарим нэг driver алдаа зааж суухгүй байгаа бол “ Windows Update “ шалгаж RESTART хийх шаардлагатай байвал restart хийн үү .
GET SUPPORT цэсээс компьютерийн загвар, service tag, үйлдвэрийн баталгаат хугацаа хэзээ дуусах зэрэг бусад мэдээллийг авах боломжтой. SupportAssist талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор аваарай.