: Баталгаат хугацааны засварын журам

Баталгаат хугацааны засварын журам

Нэг. Нийтлэг үндэслэл  

  • Энэхүү журмын зорилго нь “ Саммит компьютер технологи ” ХХК /цаашид компани гэх/-ээс борлуулсан бараа бүтээгдэхүүндээ баталгаат хугацаа олгох, уг баталгаат хугацаанд тухайн бараа бүтээгдэхүүнийг засварлах, сольж өгөх харилцааг зохицуулахад оршино.

 

  • Дор дурдсан зүйлсийг дараах утгаар ойлгоно:

 

  • “Баталгаат хугацаа” - Үйлдвэрлэгчийн зүгээс өөрийн бүтээгдэхүүний чанарыг батлан тодорхой хугацаанд техник гэмтлийг үнэгүй засварлаж өгөхөөр заасан хугацааг;
  • “Баталгааны хуудас” – Тухайн барааны Загвар модель, техникнийн үзүүлэлт, сериал дугаар, үнэ, баталгаат хугацаа зэрэг мэдээллийг оруулж тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулж Компаниас олгосон баримтыг;
  • “Засварын төв” – Бараа бүтээгдэхүүнийг засварлах үйлчилгээ явуулж байгаа Компанийн нэгжийг;
  • “Засварын хуудас” - Бараа бүтээгдэхүүний баталгаат хугацаанд түүний эвдэрлийг оношилж засварт хүлээн авсан тухай баримтыг тус тус хэлнэ


Хоёр. Талуудын эрх, үүрэг

  • Засварын төв нь бараа бүтээгдэхүүнд гарсан үйлдвэрлэлийн алдаатай эвдрэл гэмтлийг түүний баталгаат хугацаанд үнэ төлбөргүйгээр засварлаж өгөх үүрэгтэй.
  • Засварын төв нь ирсэн барааны гэмтэлд анхан шатны оношлогоо хийж хүлээн авч, засварын хуудсыг олгоно.
  • Засагдах боломжтой барааг сольж өгөхгүй ба барааны үнийг буцаан олгохгүй, зөвхөн үнэ төлбөргүй засварлана.
  • Баталгаат засварт сэлбэг шаардагдахгүй нөхцөлд 2-7 хоног хүртлэх хугацаанд засварлана.
  • Хэрэв үйлдвэрлэгчээс сэлбэг захиалах шаардлагатай бол 30-90 хоног дотор засварлана.
  • Бараа бүтээгдэхүүнд дараах гэмтлүүд гарсан бол баталгаат хугацааны үнэ төлбөргүй засвар үйлчилгээнд хамаарахгүй.

Үүнд:

2.5.1 Цахилгааны хэлбэлзэл, гал түймэр болон бусад гамшгаас учирсан эвдрэл гэмтэл;

2.5.2 Дотор нь гадны биет, бодис, ус, шингэн, шавьж орсноос үүдсэн гэмтэл;

2.5.3 Гадна болон дотор эд ангийн бүх төрлийн механик гэмтэл;

2.5.4 Тээвэрлэлтийн үед эд ангиудад учирсан эвдрэл гэмтэл;

2.5.5 Хүний биеийн статик цэнэг болон соронзон орноос үүдэлтэй цахилгаан цэнэгээс шалтгаалан үүссэн техник  хангамжийн эвдрэл гэмтэл;

2.5.6 Үйлдлийн систем болон программ хангамж, вирусээс шалтгаалсан гэмтэл

 

Баталгаат засварын үйлчилгээг дараах тохиолдлуудад хүчингүйд тооцно. Үүнд:

2.6.1 Баталгаат засварын хугацаа дууссан;

2.6.2 Лацыг хөдөлгөж гэмтээсэн;

2.6.3 Баталгаат засварын хуудсыг хаяж үрэгдүүлсэн

2.6.4 Баталгаат засварын хуудсыг засварласан, дуурайлган үйлдсэн;

2.6.5 Барааны ашиглах заавар зөрчигдсөн, зориулалтын бусаар ашигласан;

2.6.6 Барааны гадна болон дотор эд ангийг компанид мэдэгдэж, тэмдэглүүлэлгүй өөрчилсөн;

2.6.7 Бусад газраар засвар хийлгэсэн, үйлдвэрийн схем, дизайныг өөрчилсөн;

 

Үйлчлүүлэгч нь барааны баталгаат хугацаанд засварын төвөөр үйлчлүүлэхдээ дараах зүйлсийг  анхаарна. Үүнд:

2.7.1 Баталгааны хуудсыг бүтээгдэхүүний хамт авчирна.

2.7.2 Барааг засварт авчрахдаа өөрийнх нь сав, баглаа боодолтой, анхны иж бүрдлээр нь авчирна.

2.7.3 Барааны тоос шороо, хүнсний үлдэгдэл, тос зэргийг сайтар цэвэрлэсэн байна.

2.7.4 Гэмтэлтэй барааг засварын төвд хүргэх болон авах аливаа тээврийн зардлыг үйлчлүүлэгч өөрөө хариуцна.

2.7.6 Барааг хэрхэн ашиглаж байхад, юунаас болж гэмтсэн тухай мэдээллийг анхны оношлогоо хийж байхад үнэн зөвөөр хэлнэ.

2.7.7  Барааг засварлаж дууссаныг, засварын ажилтан хэрэглэгчдэд мэдэгдсэнээс хойш үйлчлүүлэгч 14 хоногийн дотор авах ёстой. Хэрэв 14 хоногоос хэтэрсэн тохиолдолд агуулахруу шилжүүлэн хадгалах ба хадгалсан барааг  хоног тутамд 1000 төгрөгөөр тооцох болно. Агуулахруу хүргэгдсэн барааны хүргэлтийг манай компани хариуцахгүй болно.

2.7.8 Хэрэглэгчийн бараа засагдах боломжгүй, баталгаат хугацаа дууссан тохиолдолд 2.7.7 заалтанд заасны дагуу хадгална. Харин засварын бараа 2 сараас дээш хугацаагаар хэтэрсэн тохиолдолд устгалд оруулах болохыг анхааруулж байна.

 

Дараах зүйлс баталгаат засварын үйлчилгээнд хамаарахгүй. Үүнд:

3.1.1 Хөргөгчний үнэр шингээгч, агаар цэвэрлэгч шүүлтүүрүүд, тавиурууд, хүнс хадгалагч савнууд;

3.1.2 Богино долгионы шарах шүүгээний зам, шилэн таваг, төмөр тор;

3.1.3 Угаалгын машины: хогны шүүлтүүр, цэвэр бохир усны хоолой, хаалганы түгжээ;

3.1.4 Компаниас бараа худалдаж авахад урамшуулал болгон олгосон бараа;

3.1.5 Үйлдлийн систем болон программ хангамж;

3.1.6 Тоос сорогчийн: хоолой, хошуу, хогийн уут ба шүүлтүүр, усны сав

3.1.7 Бүх төрлийн филтер

Та засварын төвтэй холбогдох бол 7575-3535 4 дараад холбогдоно уу.