Баталгаат хугацааны засварын журам
Нэг. Нийтлэг үндэслэл
- Энэхүү журмын зорилго нь “ Саммит компьютер технологи ” ХХК /цаашид компани гэх/-ээс борлуулсан бараа бүтээгдэхүүндээ баталгаат хугацаа олгох, уг баталгаат хугацаанд тухайн бараа бүтээгдэхүүнийг засварлах, сольж өгөх харилцааг зохицуулахад оршино.
- Дор дурдсан зүйлсийг дараах утгаар ойлгоно:
- “Баталгаат хугацаа” - Үйлдвэрлэгчийн зүгээс өөрийн бүтээгдэхүүний чанарыг батлан тодорхой хугацаанд техник гэмтлийг үнэгүй засварлаж өгөхөөр заасан хугацааг;
- “Баталгааны хууда...