: Ухаалаг самбар

Ухаалаг самбар

1. Дэлгэцийн оролтыг солих үед Wi-Fi яагаад автоматаар унтардаг вэ?

Wi-Fi холболтын тогтвортой байдлыг хангахын тулд төхөөрөмжийн арын хэсэгт байрлах, Wi-Fi dongle-д зориулсан тусгай USB оролтыг ашиглахыг зөвлөж байна.

Бусад USB 3.0 оролтууд нь Wi-Fi-ийн тохиргоог хадгалахгүй бөгөөд дэлгэцийн оролтын горимыг солих үед тухайн тохиргоо автоматаар шинэчлэгдэж, улмаар Wi-Fi холболт тасалдах буюу унтрах шалтгаан болдог. Харин тусгай тэмдэглэгээ бүхий USB оролт нь ийм өөрчлөлтөөс үл хамааран Wi-Fi тохиргоог хадгалах зориулалттай.

 

 

BenQ брэндийн доорх самбаруудад хамааралтай:

RP6502, RP7502, RP8602


2. Дэлгэцийн баруун доод хэсэгт гарч буй тэгш өнцөгт дүрс юуны зориулалттай вэ? Үүнийг арилгах боломжтой юу?

Энэ дүрс нь шинэ апп хадгалах, харуулах зориулалттай хэсэг бөгөөд хэрэглэгч байнга ашигладаг аппликейшнүүдээ энэ хайрцагт байрлуулах боломжтой. Уг хайрцгийг устгах буюу арилгах боломжгүй.

 

 

3. Ухаалаг самбар руу USB микрофон холбосон үед дуу яагаад IFP (Interactive Flat Panel)-ийн спикерээр шууд сонсогдохгүй байна вэ?

Та микрофон холбон дуу ухаалаг самбараараа дуу гаргахыг хүсвэл ухаалаг самбартаа зориулалтын 3.5mm-ийн микрофоны оролтод холбох шаардлагатай. USB-ээр холбосон тохиолдолд дуу нь USB замаар боловсруулагддаг тул самбарт суурилсан чанга яригчаар дамжин гарахгүй.

4. Компьютерийн дэлгэцээ ухаалаг самбар руу хэрхэн холбож, үр дүнтэй амархан ашиглах вэ?

InstaShare 2 нь Windows, macOS, iOS, Android, болон Chrome OS төхөөрөмжүүдтэй төгс нийцдэг. Windows төхөөрөмжүүд дээр дэлгэц хуваалцахад ямар нэгэн апп эсвэл програм суулгах шаардлагагүй. Miracast-ийг ашиглан Windows дэлгэцээ BenQ ухаалаг самбарынхаа дэлгэцэнд утасгүйгээр холбох боломжтой. 

Заавар бичлэг: 

https://www.youtube.com/watch?v=flEC9N9r2aA

BenQ брэндийн доорх самбаруудад хамааралтай:

CP6501K, CP8601K, InstaShare 2, RE6501, RE7501, RE8601, RE9801, RM6503, RM6503A, RM7503, RM7503A, RM8603, RM8603A, RP6502, RP7502, RP8602