Худалдан авсаны дараа бүтээгдэхүүний танилцуулах материалыг уншиж, зааврын дагуу ашиглах. Хөргөгчийг гэртээ авчирсаны дараа 12-48 цагийн турш ажиллуулахгүйь босоогоор нь байрлуулах. |
|
Хэрэглэж эхэлснээс хойш 7-14 хоногт моторын дуу арай чанга мөн хөргөгчийн хажуу хэсэгт халалт их явагддаг бөгөөд үйл ажиллагаа жигдрээд ирмэгц хэвийн болдог.
|
|
Энгийн үеийн температур 4-5 хэмд , хөлдөөгч -15-18 хэмд байдаг. Хөлдөөгчид их хэмжээний гэсгэлэн бүтээгдэхүүн хийсний дараа температурыг нэмж, хөлдсөний дараа буцаан хэвийн хэмд тохируулна. |
|
Ус зайлуулах цорготой хөргүүртэй бол тогтмол цэвэрлэж байх. |
|
Хөргөгчийн хөлийг тэгш гадаргуу дээр жигд байрлуулах ба аль нэг хөл нь хөндийрсөн тохиолдолд хөргөгчний дуу нэмэгдэхийг анхаараарай. |
|
Хөргөгчийг тогонд залгахдаа уртасгагч аль болох ашиглахгүй залгуурыг шууд тогонд залгахыг хичээгээрэй. Хөргөгчийг тавилагад суурилуулах тохиолдолд хажуу болон арын хэсэгт агаар сэлгэх зайтай суурилуулна. |